
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар 2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, чиглэл өглөө.Уулзалтаар хичээлийн шинэ жил болон өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Сонгинохайрхан дүүрэгт төрийн өмчийн 67 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ жил 7, 22, 25 дугаар хороонд нийт 615 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтад ороход бэлэн болоод буй юм. Мөн дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 28 сургууль байдаг бөгөөд 10, 28 дугаар хороонд удахгүй ашиглалтад орох шинэ сургуулиуд баригдаж байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид шинээр 7329 хүүхэд элсэн суралцана. Харин цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ нэгдсэн бүртгэлийн системээр одоогийн байдлаар 20690 хүүхэд ирүүлээд байна
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
