Хорооны тохижилт соёлжилтыг сайжруулах, иргэдийн эрүүл цэвэр орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, өсвөр үе хүүхэд залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эко зураг”-ийн уралдааныг 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн бямба гаригт зохион байгуулж явууллаа. Уралдаанд ерөнхий боловсролын 12 дугаар сургууль, Ирээдүй Цогцолбор 82, 86 дугаар
сургуулийн 8-11-р ангийн нийт 41 хүүхэд хамрагдсан. Уралдаанд оролцсон хүүхдүүдийг 6 багт хуваан “Street art” буюу гудамжны ханан дээр байгалийн сэдэвт зураг зуруулсан. Уралдааныг ивээн тэтгэж хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дархан төв, Москва бизнес төв, Азийн боловсрол дээд сургууль болон бусад аж ахуйн нэгж байгууллагууд ивээн тэтгэж хамтран ажилласан. Уралдаанд нийт 6 багийн 41 хүүхэд оролцсоноос:
Ø 12 дугаар сургуулийн “Бид нэг баг”-ийн хүүхдүүд 1-р байр эзэлж хорооны Засаг даргын өргөмжлөл 100.000 төгрөгөөр
Ø 86 дугаар сургуулийн “Ногоон Ирээдүй баг”-ийн хүүхдүүд 2-р байр эзэлж хорооны Засаг даргын өргөмжлөл 80.000 төгрөгөөр
Ø 82 дугаар сургуулийн “Нарны гэрэл” баг 3-р байрыг эзэлж хорооны Засаг даргын өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнуулсан.
Ø Тусгай байрын шагналд 3 багийг оруулж хорооны Засаг даргын өргөмжлөл тус бүр 30.000 төгрөгөөр шагнаж урамшуулсан.
Уралдааны явцыг хэвлэл мэдээлэлийн МҮОНТ хүрэлцэн ирж сурвалжлага хийн олон нийтэд сурталчилж 1-р байр эзэлсэн 12 дугаар сургуулийн 2 сурагчыг Өглөө хөтөлбөртөө урьж оролцуулсан. Зургийн уралдаан өглөө 1000 цагт эхэлж өдрийн 1500 цагт өндөрлөв.

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
