
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад борооны ус зайлуулах шугам угсарч байна. Тус ажлын талбайд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар ажиллаж, гүйцэтгэлийн явцтай танилцав. Ус зайлуулах шугам угсралтын ажил өнөөдрийн байдлаар 60 хувьтай үргэлжилж байна.

Тус нүхэн гарцад ус зайлуулах шугам байхгүйгээс болж борооны ус ихээр тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсдэг байсан. Тиймээс тус байршилд авто замын ус зайлуулах 350 метр урт шугам хоолой угсарч, нүхэн гарцын баруун талд байрлах жалга руу ус зайлуулах насосыг байршуулан, авто замын хэсэгт ус зайлуулах 11 ширхэг шүүрт худаг болон үзлэгийн худгийг угсарсан бөгөөд нэмэлтээр нүхэн гарцын хоёр талд 10 метрийн өндөртэй ус хүлээн авах хөндлөн шүүрийг угсарч байна.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
