СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ СТРАТЕГИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО.

1

2015 оны 4 сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх стратегийн 2014 – 2015 оны үйл ажиллагааны тайлан, 2015 оны төлөвлөгөө, шинэчилсэн техникийн ажлын хэсгийн тушаалыг танилцуулах уулзалтыг Эрүүл мэнд спортын яамны сургалт мэдээллийн төвийн А танхимд зохион байгууллаа. Уулзалтанд НЭМГ-ийн мэргэжлийн удирдлага, бодлогын

 

хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Т.Хулан, НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн албаны дарга Л.Батцэцэг, ДЭМБ-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Др Су Нюунт- У, ДЭМБ-ийн мэргэжилтнүүд, СХД-ийн ЗДТГ-ийн нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Н,Ганаа, мэргэжилтнүүд, СХДЭМТ-ийн дарга Ш.Хажидмаа, мэргэжилтнүүд, СХНЭ-ийн дарга Т.Галсанцэдэн, Дэлхийн зөн ОУБ-ийн төлөөлөл, Азийн хөгжлийн банкны ЭМСХХ-4 төслийн мэргэжилтэн А.Болд, СХД-ийн улаан загалмайн хороо, АCF ОУБ-ын төлөөллүүд оролцлоо.






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.