
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Авлигатай тэмцэх газартай хамтран дүүргийн Нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудын дунд “Авлигын эсрэг хамтдаа-2015” АХА тэмцээнийг зохион явууллаа. Удирдах ажилтнуудын авлигын эсрэг болон ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжуудын талаарх мэдлэгийг сорьсон тус тэмцээнд нийт 32 удирдах албан тушаалтан
оролцсон бөгөөд Авлигатай тэмцэх газрын ажилтан н.Мөнхжаргал удирдан явуулсан юм. Тэмцээний тэргүүн байранд дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ш.Бат-Өлзий, дэд байранд ЗДТГ-ын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярмагнай, гутгаар байранд Цэргийн штабын офицер Б.Нямгэрэл шалгарчээ. Шударга ёсыг бэхжүүлэх, сайн засаглалын төлөө оруулж буй та бүхний хувь нэмэр улам аривжин дэлгэрэх болтугай.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
