ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

1
Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас төрийн албанд анх удаа шинээр томилогдон ажиллаж байгаа төрийн албан хаагчдад Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийг сурталчилан таниулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулсан сургалтад Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Биеийн тамир спортын хороо, Онцгой байдлын хэлтэс, Дотоод аудитын алба зэрэг төр, захиргааны байгууллагын төрийн албан хаагчид хамрагдав.





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.