
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар өнөөдөр зам цэвэрлэгээний байгууллагуудын өглөөний зам цэвэрлэгээ, авто замын нуух цэвэрлэхэд ашигладаг тусгай зориулалтын техник хэрэгслийн хүчин чадалтай танилцаж, хяналт тавьж ажиллалаа.

Энэ үеэр “ТЦҮ” ОНӨААТҮГ, “Успех” ХХК, “Жавхлан хүслэн” ХХК, “ОЧТ” ХХК, “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн хариуцсан Москва, Толгойт, Өнөр хорооллын гудамж, Баруун салааны зам зэрэг дээр холбогдох компанийн захирал, мастеруудын хамт ажиллаж санал, хүсэлтийг нь сонсож, чиглэл өгөв.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцсан 8 байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд авто замын нуухыг зориулалтын ус шүршиж орчны тоосжилтыг бууруулдаг техникээр цэвэрлэж байна.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
