СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИТАЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

8

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИТАЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

Зарлагдаж буй албан тушаал

-Дүүргийн “Тохижилт, цэвэрлээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын захирал /Албан тушаалын тодорхойлолтыг хавсаргав/

 

            Бүртгэл:

Албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан иргэн дараах материалыг бүрдүүлэн 2024 оны 09 дүгээр сарын 18 наас 20-ны өдрийн 13:00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 104 тоот өрөөнд ирүүлнэ. Үүнд:

-Өргөдөл

-Иргэний үнэмлэхийн хуулбар, цахим лавлагаа

-Төрийн албан хаагчийн анкет А, Б хэсэг

-Боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар, цахим лавлагаа

-Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia.mn-ээс лавлагаа авах)

-Цэргийн үүрэгтний үнэмлэх хуулбар

-Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн үзлэгээр орсон эрүүл мэндийн хуудас

-Ял шийтгэлтэй эсэх лавлагаа

-Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас гаргуулах/

-Бусад материалыг бүрдүүлэн

 

            Сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаа, байршил:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн удирдлагын ордны 804 тоот өрөөнд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагт эхэлнэ.

 

            Дэлгэрэнгүй мэдээллийг 94679046 дугаараас лавлана уу.

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.