
Сонгинохайрхан дүүргийн хороодод хүүхдэд ээлтэй тоглоомын талбай, тохижилт, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тус тохижилтын ажлууд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гадна төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд өрнөж байгаа юм.

Энэ хүрээнд “И ТИ БИ” ХХК-ийн хамт олон СХД-ийн 31 дүгээр хорооны 176-р цэцэрлэгийн гаднах иж бүрэн хүүхдийн тоглоомын талбайг тохижуулан хүлээлгэн өглөө.

Энэ үеэр СХД-ийн Засаг даргын орлогч Б.Баттулга тус компанийн удирдлагуудад хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ая тухтай орчин бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан иж бүрэн тоглоомын талбайг тохижуулан дэмжлэг үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
