
Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд байрлалтай 176 дугаар цэцэрлэгийн 100 ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, дохиолол болон гадна тохижилтын ажил бүрэн дууслаа.

Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь нийт 37х17 м.кв талбайтай бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлага болон бүлгийн өрөө тасалгаануудаас бүрдсэн бөгөөд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Солармед Монголиа” ХХК гүйцэтгэж байна.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
