Намрын мод тарилт 10 дугаар сарын 05-25-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас тус дүүргийн 24-р хороо Баруун салаанд орших тусгай хамгаалалттай Бумбатын рашаан орчмын 44.1 га газарт ногоон төгөл байгуулахаар болсон билээ. Тэгвэл тус газрын 11 мянган мкв талбайд 27 нэр төрлийн 2300 гаруй навчит, шилмүүст тарьц, суулгацыг тарих ажлыг зохион байгууллаа.
Намрын мод тарилтад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх 31 байгууллага, 43 хорооны 371 алба хаагчид оролцож мод тарьсан юм.
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
