УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

4

2024-11-01-Zurag2.jpg - 444.38 kb

Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөдөлмөрийн маргаан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор улсын үзлэгийг улс орон даяар зохион байгуулахаар болсон
Дээрх улсын үзлэгт 21 аймаг, 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд өмчийн хэлбэр харгалзахгүй хамрагдана.
Улсын үзлэгийг зохион байгуулахтай холбогдуулан Дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг аж ахуй нэгж байгууллагын жагсаалт гаргах, төлөвлөгөө батлах асуудлаар хурал зохион байгууллаа.
Улсын үзлэгийг дүүргийн хэмжээнд 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл зохион байгуулна.
2024-11-01-Zurag3.jpg - 404.53 kb





Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.