Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.
Зарлагдаж буй албан тушаал
- Сонгинохайрхан дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ-ын Захирлын албан тушаал
Бүртгэл:
Албан тушаалын тодорхойлолтод заасан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг хангасан иргэн дараах материалыг бүрдүүлэн 2024 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 01-ний 13:00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 104 тоот өрөөнд ирүүлнэ. Үүнд:
-Өргөдөл
-Иргэний үнэмлэхийн хуулбар, цахим лавлагаа
-Төрийн албан хаагчийн анкет А, Б хэсэг
-Боловсрол, мэргэжлийн дипломын хуулбар, цахим лавлагаа
-Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (e-mongolia.mn-ээс лавлагаа авах)
-Цэргийн үүрэгтний үнэмлэх хуулбар
-Магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн үзлэгээр орсон эрүүл мэндийн хуудас
-Ял шийтгэлтэй эсэх лавлагаа
-Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь ажиллаж байсан байгууллагаас гаргуулах/
-Бусад материалыг бүрдүүлэн
Сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаа, байршил:
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нутгийн удирдлагын ордны 804 тоот өрөөнд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 15:00 цагт эхэлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 94679046 дугаараас лавлана уу.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР