ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН БАРИЛГЫН УРСГАЛ ЗАСВАРЫГ ГҮЙЦЭТГЭХ ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫГ БОЛОВСРУУЛНА

1

2024-11-05-Zurag16.jpg - 324.39 kb

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр дүүргийн замын цагдаагийн хэлтэст ажиллалаа. Дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байр анх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн зориулалтаар 2012 онд ашиглалтад орж байсан. 280 м2 тус объектод 12 жилийн хугацаанд урсгал завсар хийгдээгүй. Үүний улмаас барилгад хөгц, мөөгөнцөр үүссэн. Энэ асуудалтай холбогдуулан Дүүргийн Засаг дарга дээрх барилга байгууламжид урсгал засвар хийхэд шаардлагатай төсөв, зураг төслийн ажлыг боловсруулж ажил арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох газар, хэлтэст үүрэг болголоо. Замын цагдаагийн хэлтсийн баруун талд иргэний эзэмшил газарт вьетнам засвар үйл ажиллагаа явуулж байгаа. Дээрх засварын газар нийтийн эзэмшлийн талбай буюу явган хүний замыг хааж автомашин байршуулж засварын үйлчилгээ үзүүлж буй учраас зөрчлийг арилгаж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

2024-11-05-Zurag17.jpg - 460.23 kb






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.