
✅Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 169 дүгээр сургуулийн бүтээн байгуулалтын ажил бүрэн хийгдэж улсын комисс хүлээн авсан.
✅Тус сургуулийн барилгын гүйцэтгэгчээр “Чинбат” ХХК ажилласан. Гэвч гүйцэтгэгч компани УБЦТС ТӨХК-д тогны өртэй гэдэг асуудлаас болж сургууль өнөөдрийг хүртэл тоггүй байна.
✅Үүнээс болж сургууль үйл ажиллагаагаа эхлүүлэхэд хүндрэлтэй байгааг холбогдох байгууллагаас тайлбарлалаа. Дүүргийн Засаг дарга Ц. Баттөр холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлж сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах үүрэг даалгаврыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо
✅ Мөн сургуулийн орчим буюу Зүүн баянуулын 32 дугаар гудамжинд өндөр хүчдэлийн дор буусан 11 өрхийн газрыг чөлөөлж авто зогсоол байгуулах ажлыг судалж танилцуулахыг үүрэг болгов.
Энэ үеэр хороон Засаг дарга 320 дугаар цэцэрлэг, 169-р сургууль явах замд бага оврын автобус явуулах чиглэлийг шинээр гаргах саналыг дүүргийн Засаг даргад уламжиллаа. Саналыг нийтийн тээврийн бодлогын бодлогын газарт хүргүүлж дээрх байршилд бага оврын автобусны чиглэл нэмэгдүүлэх ажлыг судална гэв.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
