
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 40 хороонд хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор барилга баригдаж буй. Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгч байгууллага болох “Энэрэлт Их эрдэнэ” ХХК-аас цогцолбор барилгыг энэ онд багтаж ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг онцоллоо. Хороо, өрхийн эмнэлгийн байр ашиглалтад орсноор төрийн анхан шатны нэгж, үйлчилгээ иргэдэд ойртож иргэн бүрд хүрч үйлчлэх боломж бүрдэж байна. Хороо, өрхийн эмнэлгийн цогцолбор барилга Баянхошуу дэд төвөөс магистрал шугам татаж дулаан хангамжаа шийдвэрлэж буй. Цаашид дэд бүтцийг сайжруулж төвийн шугамд холбох ажлууд хийгдэнэ.

ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
