Р.БАТЧУЛУУН: ХОРООНЫ ХЭМЖЭЭНД 3 БАЙРШИЛД ГҮҮР БАРИХ ШААРДЛАГАТАЙ

4

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд цас орж хайлсны улмаас голын усны түвшин нэмэгджээ. Улмаар авто машин гол гатлах боломжгүй болж иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсжээ. Үүнтэй холбоотойгоор хорооны хэмжээнд гурван байршилд гүүр байгуулах шаардлага байгааг Хорооны засаг дарга хэллээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дээрх байршлуудад гүүр байгуулах ажлыг судалж, яаралтай арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн засаг дарга холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.