
Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх тухай хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өргөдлийг 301, аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлтийг бичиг хэргийн 310 тоот өрөөнд 2015.07.01-ний өдөр хүлээн авна.
Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч нь
/хуушуур, хоол/ дараах материалыг бүрдүүлсэн байна.
Аж ахуйн нэгж байгууллага нь:
1. Аж ахуйн нэгжийн албан хүсэлт
2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Ажлын байрны дүгнэлтийн хуулбар /зоогийн газар, баар, кафены үйл ажиллагаа эрхлэх тухай МХХ-ийн улсын байцаагчийн дүгнэлт/
4. Тогоочийн мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь:
5. Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өргөдөл
6. Иргэний үнэмлэхийн хуулбар
7. Цайны газрын үйл ажиллагаа эрхлэх тухай МХХ-ийн улсын байцаагчийн дүгнэлт
8. Тогоочийн мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар
Худалдаа эрхлэгчид нь:
1. Аж ахуйн нэгжийн албан хүсэлт
2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Ажлын байрны дүгнэлтийн хуулбар /хүнсний дэлгүүр, супермаркет, минимаркет, хүнсний мухлагийн үйл ажиллагаа эрхлэх тухай/
4. Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар
5. Иргэний өргөдөл
Жич: баяр наадмаар зөвхөн хүнсний худалдаа, бэлэг дурсгалын зүйлс худалдаалах зөвшөөрөл олгоно.
Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд өгөх нэгдсэн семинар 2015 оны 7 дугаар сарын 06-ны 11 цагаас дүүргийн Иргэдийн танхимд явагдана.
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
