“ДАНШИГ НААДАМ- ХҮРЭЭ ЦАМ” ШАШИН, СОЁЛЫН НААДМААР ХҮЙ 7 ХУДАГТ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ АЖ АХУЙН НЭГЖ, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДИЙН АН?

8

Даншиг наадам- хүрээ цам шашин, соёлын наадмаар хүй 7 худагт худалдаа, үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хүсэлтийг бичиг хэргийн 310 тоот өрөөнд 2015.08.06-ний өдөр хүртэл хүлээн авна.

 

Нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч нь

/хуушуур, хоол/ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Аж ахуйн нэгж байгууллага нь:

1.    Аж ахуйн нэгжийн албан хүсэлт

2.    Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3.    Ажлын байрны дүгнэлтийн хуулбар /зоогийн газар, баар, кафены үйл ажиллагаа эрхлэх тухай МХХ-ийн улсын байцаагчийн дүгнэлт/

4.    Тогоочийн мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид нь:

5.    Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өргөдөл

6.    Иргэний үнэмлэхийн хуулбар

7.    Цайны газрын үйл ажиллагаа эрхлэх тухай МХХ-ийн улсын байцаагчийн дүгнэлт

8.    Тогоочийн мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар

Худалдаа эрхлэгчид нь:

1.    Аж ахуйн нэгжийн албан хүсэлт

2.    Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

3.    Ажлын байрны дүгнэлтийн хуулбар /хүнсний дэлгүүр, супермаркет, минимаркет, хүнсний мухлагийн үйл ажиллагаа эрхлэх тухай/

4.    Иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар

5.    Иргэний өргөдөл

 Жич: баяр наадмаар зөвхөн хүнсний худалдаа, бэлэг дурсгалын зүйлс худалдаалах зөвшөөрөл олгоно.

 

 

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.