2024-04-09 A/198
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд
зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ эрхлэхийг
хязгаарлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8, 20.4, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 41 дүгээр зүйлийн 41.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 29 дүгээр зүйлийн 29.3.4, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.13 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 24 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны 33 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1233 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчин, хүний эрүүл мэндэд хог хаягдлаас үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, явган зорчигчдын аюулгүй, чөлөөтэй зорчих эрхийг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авто замын түгжрэлийг сааруулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрийн явган хүний болон авто зам дагуу үзэгдэх орчинг хаасан, ногоон байгууламж, бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн газарт зөвшөөрөлгүй байршуулсан авто үйлчилгээ, хоёрдогч түүхий эд авах цэг, барилгын материал, малын тэжээл, хүнсний болон хүнсний бус худалдаа, үйлчилгээний цэгийг буулгах, цэгцлэх ажлыг зохион байгуулсугай.
2.Арга хэмжээг гүйцэтгэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Улирлын чанартай сүүдрэвчтэй худалдаа болон хүнсний ногооны худалдаа гаргах, хориглох байршлыг 2 дугаар, Түргэн үйлчилгээний цэгийн зөвшөөрөх болон хориглох байршлыг 3 дугаар, Түргэн үйлчилгээний цэгт тавигдах шаардлагыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталж, захирамжийг хэрэгжүүлэхэд гарсан зардлыг тухай бүр гүйцэтгэлээр тооцон олгохыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.
3.Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан худалдаа үйлчилгээ эрхэлж буй цэгүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлж, нүүлгэн шилжүүлэх ажлыг Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба (Б.Баярбямба)-нд, 2 дугаар алба (Л.Лхагвасүрэн)-нд, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (К.Нямцэцэг)-т, хороодын Засаг дарга нарт, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд зохицуулалт хийхийг Цагдаагийн газар (Г.Байдраг), Замын цагдаагийн хэлтэс (Б.Зоригт)-т, орчны цэвэрлэгээ, хог хаягдлыг тээвэрлэх ажлыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Ж.Нямхүү)-т удирдлага арга зүйгээр ханган, үр дүнг тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Ундармаа)-т тус тус даалгасугай.
4.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан 2022 оны А/619, 2023 оны А/443 дугаар захирамжуудыг хүчингүйд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2024 оны .......... дугаар сарын ......... -ны
өдрийн......... дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн ахлагч: Дүүргийн Засаг даргын орлогч
Гишүүд: Хууль эрх зүйн хэлстийн дарга
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн дарга
Хөдөө аж ахуйн тасгийн дарга
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын дарга
Замын цагдаагийн хэлтсийн дарга
Онцгой байдлын хэлтсийн дарга
Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны дарга
Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны дарга
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын /ахлах/ байцаагч
Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга
“Дэд бүтэц хөгжлийн алба” ОНӨААТҮГазрын дарга
Захиалагчийн алба ОНӨААТҮГазрын дарга
Харьяа хорооны Засаг дарга нар
Ажлын хэсгийн нарийн бичиг:
Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2024 оны .......... дугаар сарын ......... -ны
өдрийн......... дугаар захирамжийн 2 дугаар хавсралт
УЛИРЛЫН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШИЛ
|
№ |
Хороо |
Улирлын чанартай сүүдрэвчтэй худалдаа болон хүнсний ногооны худалдаа гаргах байршил |
|
1 |
2-р хороо |
Толгойтын эцэст |
|
2 |
5-р хороо |
Ханын материал эцэст 47-р гудамжны зүүн үзүүрт |
|
3 |
8-р хороо |
Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэнд, хорооны урд зам дагуу |
|
4 |
13-р хороо |
8, 9-р байрны дунд талбайд |
|
5 |
21-р хороо |
Жаргалант тосгоноос Ар гүнт чиглэлийн зам дагуу |
|
6 |
25-р хороо |
Зүүн салааны хуучин эцсийн буудал |
|
7 |
34-р хороо |
Орбитын тойргоос Найрамдал зуслангийн чиглэлд (замын 2 талаар) |
|
8 |
42-р хороо |
Зүүн салааны автобусны эцсийн буудалд |
ХОРИГЛОХ БАЙРШЛУУД
1.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 200м-ийн тойрог дотор;
2.Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсээс 300м-ийн зайд;
3.Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний байгууллагын өмнөх авто зогсоол, авто замын орц, гарц, үзэгдэх орчныг хязгаарласан хэсэгт;
4.Явган хүний болон дугуйн замын зорчих хэсэгт байрлуулах;
5.Ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллагын гадна 50 метр хүртэлх талбайд;
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2024 оны .......... дугаар сарын ......... -ны
өдрийн......... дугаар захирамжийн 3 дугаар хавсралт
ТҮРГЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГИЙН
ЗӨВШӨӨРӨХ БАЙРШЛУУД
1.Байшин хороолол дунд /Хорооны Засаг даргатай зөвшилцсөнөөр/
2.Гэр хорооллын дунд хориглосон байршлаас бусад байршилд, гудамжинд болон иргэн өөрийн эзэмшлийн хашаа, газарт байршуулж болно.
ХОРИГЛОХ БАЙРШЛУУД
1.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 200м-ийн тойрог дотор;
2.Тохижилт, бүтээн байгуулалт хийх төлөвлөгөөт газруудад;
3.Газар доорх инженерийн шугам сүлжээ бүхий газруудад;
4.Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын бүсээс 300м-ийн зайд;
5.Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний байгууллагын өмнөх авто зогсоол, авто замын орц, гарц, үзэгдэх орчныг хязгаарласан хэсэгт;
6.Явган хүний болон дугуйн замын зорчих хэсэгт байрлуулах;
7.Ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллагын гадна 50м хүртэлх талбайд;
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2024 оны .......... дугаар сарын ......... -ны
өдрийн......... дугаар захирамжийн 4 дүгээр хавсралт
Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа
эрхлэгчдэд тавигдах шаардлага
Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэгчид нь Хүнсний тухай хууль, Ариун цэврийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд дараах шаардлагуудыг хангаж ажиллана.
Үүнд:
1.Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэх иргэн нь зөвхөн эзэмшигч өөрөө байх бөгөөд бусдад түрээслэхгүй байх;
2.Түргэн үйлчилгээний цэг нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/832 дугаар захирамжид заасны дагуу 06:00-24:00 цаг хүртэл ажиллах;
3.Хатуу хучилт бүхий талбайд байршуулж, орчны 50м талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэж, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой тусгасан хаягжилттай байх;
4.Худалдаа үйлчилгээг худалдаа зөвлөлтэй гэрээ байгуулах;
5.Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй цахилгааны гэрээ байгуулсан байх;
6.Нийтийн эзэмшлийн зам талбайд байгууламжийг бетондож суурилуулахгүй байх;
7.Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан, жин хэмжүүр баталгаажсан, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, ажлын байрнаасаа 100 метрээс холгүй орших зориулалтын ариун цэврийн өрөөгөөр хангагдсан байх, орчны цэвэрлэгээг хариуцах;
8.Зөвхөн сав баглаа боодолтой, савлагаатай ширхэгийн бүтээгдэхүүн худалдаалах бөгөөд хадгалалтын тусгай нөхцөл шаардлагатай бүтээгдэхүүн худалдаалахгүй байх (Кембаб, пирожки, өндөг, хуушуур, мантуу, пицца, хот дог, сэндвич гэх мэт);
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
