Спортын арга хэмжээ зохион байгуулах тухай

1

2024-04-05                                                                A/197

 

Спортын арга хэмжээ зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг 2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг хангах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийн дунд спортын нөхөрсөг “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээнийг зохион байгуулсугай.

2.Тэмцээний удирдамжийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, үйл ажиллагаанд шаардагдах 7,750,000 (Долоон сая долоон зуун тавин мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (К.Нямцэцэг), Биеийн тамир спортын хороо (Ц.Сосорбарам) нарт үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2024 оны .......... дугаар сарын ......... -ны

 өдрийн......... дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт

  

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД

ЗОХИОН БАЙГУУЛАХ “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ЫН ТӨЛӨӨХ

 СПОРТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

 

Нэг. Зорилго

            Дүүргийн Засаг даргын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Биеийн тамир спортыг хөгжүүлэх” талаарх зорилтыг хэрэгжүүлэх, хамт олны чөлөөт цагийг зөв, зохистой, үр бүтээлтэй өнгөрүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох идэвхийг  өрнүүлэхэд оршино.      

Хоёр. Зохион байгуулагчид:

 Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спорт хороо

2023 оны “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн “Милко” ХХКомпани

Гурав. Спорт тэмцээн зохион байгуулах газар, хугацаа

Спорт тэмцээн нь 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн Биеийн тамир спорт хороон дээр, 4 дүгээр сарын 13-ны өдөр “Талх чихэр” ХК-ий спорт зааланд тус тус болно.

Огноо

Тэмцээний төрөл

Зохион байгуулагдах газар

Эхлэх цаг

1

2024.04.12

Баасан гариг

3×3 сагсан бөмбөг

Биеийн тамир, спорт хороо

08:00

2

Ширээний теннис

3

Дартс

4

2024.04.13 Бямба гариг

Гар бөмбөг

ТА ЧИ ХК-ий зааланд

08:00

 

Дөрөв. Оролцох багууд:

  1. Худалдааны салбараас -5 баг
  2. Хоол үйлдвэрлэлийн салбараас-3 баг
  3. Үйлдвэрлэл-8 баг
  4. Ахуйн үйлчилгээний-1 баг
  5. Аялал жуулчлалын-1 баг
  6. Авто үйлчилгээ-1 баг
  7. ЗДТГазар -1 багуудын дунд явагдана.

                   

            Тав.Зохион байгуулагдах арга хэмжээ

 

Хугацаа

Арга хэмжээ

Огноо

1.

10:30-11:00

Нээлт  /Урлагийн номер/

2024.04.12

 

2.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нээж үг хэлнэ

3.

11:00-11:30

Урлагийн номер

4.

 

Хаалт, шагнал гардуулах үйл ажиллагаа

2024.04.13

 

Зургаа. Тэмцээний төрөл, багийн бүрэлдэхүүн

-       Сагсан бөмбөг 3×3 /эр, эм баг тус бүрээр/,

-       Гар бөмбөг /холимог эрэгтэй-3 эмэгтэй-3/,

-       Дартс /холимог 2 эрэгтэй, 1 эмэгтэй/,

-       Теннис /эр-1, эм-1/ тус тус төрлүүдээр баг бүрдүүлнэ.

Долоо. Тэмцээний техникийн зөвлөгөөн, тэмцээн явуулах журам

Техникийн зөвлөгөөн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дүүргийн төр захиргааны шинэ байрны 6 давхрын хурлын танхимд явагдана.

Багууд техникийн зөвлөгөөнд ирэхдээ тамирчдын мэдүүлгийг авч ирэх бөгөөд багуудын оноолтыг хийж, тэмцээн зохион байгуулах журам, байршил, багийн бүрдэлт, тэмцээн эхлэх хүлээлгийн хугацаа зэргийг хэлэлцэнэ.

Тэмцээний оноолт хийж дууссаны дараа баг тамирчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх боломжгүй. Мэдүүлэгт ороогүй тамирчин тэмцээнд оролцох эрхгүй болно. Мөн тухайн байгууллагад 2-оос дээш сар ажилласан ажилтан орох ба гэрээт ажилтан оролцуулахгүй болно.

Найм.Баг тамирчдад тавигдах шаардлага.

-       Багийн мэдүүлэг

-       Нийгмийн даатгалын лавлагаа /сүүлийн 2 сар/

-       Иргэний үнэмлэх

-       Нэг тамирчин 2-оос дээшгүй төрөлд оролцоно

-       Баг тамирчид тоглолтод жигд хувцастай, хувийн дугаар, цээж зурагтай мандаттай байх.

-       Багийн нэртэй самбар, туг далбаатай байх

Ес. Дүгнэх журам, шагнал урамшил

Тэмцээний бүх төрлүүд бага онооны системээр дүгнэгдэнэ.

Спорт тэмцээний багийн нэгдсэн дүнгээр тэргүүн байрт шалгарсан багийг “Шилжин явах цом” мөнгөн шагнал, төрөл тус бүрт эхний 3 байрт шалгарсан багийг алт, мөнгө, хүрэл медаль, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

 

 

-ооОоо-






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.