2024-04-05 A/195
“Алтан гоол-2024” футзол хөл бөмбөгийн
дүүргийн аварга шалгаруулах тэмцээн
зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Биеийн тамир спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Алтан гоол-2024” футзол хөл бөмбөгийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсугай.
2.Тэмцээнд зарцуулах төсвийн тооцоог хавсралтаар баталж, шаардагдах 8,848,300 (Найман сая найман зуун дөчин найм гурван зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг ханган, үр дүнг тооцон ажиллахыг ажлын хэсэг (Д.Ундармаа)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
