“Tee-ball”-ын шигшээ тэмцээнд дүүргийн баг тамирчдыг оролцуулах тухай

1

2024-04-05                                                                A/193 

Tee-ball”-ын шигшээ тэмцээнд дүүргийн

баг тамирчдыг оролцуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5,  41 дүгээр зүйлийн 41.2.2, Биеийн тамир, спортын  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Төв-Аймагт зохион байгуулагдах “Tee-ball”-ын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд дүүргийн баг тамирчдыг оролцуулсугай.

2.Тэмцээнд шаардагдах 14,610,000 (Арван дөрвөн сая зургаан зуун арван мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                   Н.АЛТАНШАГАЙ






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.