2024-04-01 A/187
Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион
байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5.2, 10 дугаар зүйлийн 10.2.10, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 32/03 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны 01 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хаврын бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийтийн эзэмшлийн автобусны буудал, тоглоомын талбай, хайс хашаа, хогийн сав, аж ахуйн нэгж байгууллагуудын гадна фасад хаяг хаягийн байгууламжуудыг угаах ажлыг зохион байгуулсугай.
2.Бүх нийтийн их цэвэрлэгээнд хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, цэвэрлэгээ зохион байгуулах төлөвлөгөөг 2 дугаар, хамтран оролцох байгууллага, тэдгээрийн хүлээх үүргийг 3 дугаар, шаардагдах шатахууны зардлын тооцоог 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
3.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, их цэвэрлэгээний ажилд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулахыг хорооны Засаг дарга нарт, хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулахыг “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ (Б.Батжаргал), “Охь мандал” ХХК (Б.Жавзан), “Улаанбаатар шинэчлэл” ХХК (М.Түвдэндорж), “Эко эрин тохижилт” ХХК (Н.Лхагвасүрэн), “Мандат элстэй” ХХК (Г.Өнөрцэцэг)-д, их цэвэрлэгээний ажилд иргэд олон нийтийг татан оролцуулах, уриалга гарган зар хүргэх ажлыг хариуцан хэрэгжүүлэхийг Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ж.Нямхүү)-т үүрэг болгосугай.
4.Их цэвэрлэгээ зохион байгуулахад шаардагдах 350,000 (Гурван зуун тавин мянга) төгрөгийг дүүргийн төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны .......... дугаар сарын ......... -ны өдрийн......... дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Ажлын хэсгийн дарга: Д.Ундармаа Дүүргийн Засаг даргын орлогч
Гишүүд: Ж.Дуламсүрэн Төрийн захиргааны удирдлагын
хэлтсийн дарга
К.Нямцэцэг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга
Т.Эрдэнэчимэг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах төвийн дарга
Ж.Нямхүү Агаарын бохирдолтой тэмцэх
тасгийн дарга
Д.Цэдэнсүрэн Тохижилт, нийтийн аж ахуйн
хэлтсийн ахлах мэргэжилтэн
Хог тээвэрлэгч байгууллагуудын удирдлагууд
Хорооны Засаг дарга нар
Нарийн бичгийн дарга: Ц.Чимэдбалдир Агаарын бохирдолтой тэмцэх
тасгийн мэргэжилтэн
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2024 оны .......... дугаар сарын ......... -ны өдрийн......... дугаар захирамжийн 2 дугаар хавсралт
ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ
|
№ |
Хийгдэх ажил |
Хугацаа |
Хариуцах албан тушаалтан |
|
1 |
Гудамж, зам талбай, голын ай сав газар, төмөр замын хамгаалалтын зурвас газрын хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх |
04.01-04.15 |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Хог тээврийн байгууллагууд |
|
2 |
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг, мэдээллийн байгууламжуудыг буулгах |
04.01-04.15 |
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс |
|
3 |
Сууц өмчлөгчдийн холбоодоор хүүхдийн тоглоомын талбайн угаалга цэвэрлэгээг хийлгэх |
04.01-04.15 |
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс |
|
4 |
Автобусны буудал, тоглоомын талбай, хайс хашлага, цэцгийн мандал, хогийн сав, хөшөө дурсгалыг угааж, чийгтэй цэвэрлэгээ хийх, үерийн далан сувгийн хог хаягдлыг цэвэрлэх |
04.01-04.15 |
“Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ |
|
6 |
Аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна хаяг, хаягийн байгууламжийн өнгө үзэмжийг сэргээх, угаалгах |
04.01-04.15 |
Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс |
|
7 |
Их дээд болон Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадна орчныг угааж цэвэрлэх |
04.01-04.15 |
Нийгмийн хөгжлийн хэлтэс /Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн И.Оюунсувд/ |
|
8 |
Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн шонг засварлах, шатсан гэрлүүдийг солих, шон дээр наасан зарлал наалтыг хуулах, ил задгай утсыг далдлах, шонг угаах |
04.01-04.15 |
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс |
|
9 |
Хийгдэж байгаа ажлын явцын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сурталчлах |
04.01-04.15 |
Хорооны Засаг дарга нар, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв |
|
10 |
Хийсэн ажлын мэдээг нэгтгэн Нийслэл, дүүргийн холбогдох удирдлагад танилцуулах |
04.01-04.15 |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2024 оны .......... дугаар сарын ......... -ны
өдрийн......... дугаар захирамжийн 3 дугаар хавсралт
ХАМТРАН ОРОЛЦОХ БАЙГУУЛЛАГА,
ТЭДГЭЭРИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэлтэс, хорооны Засаг дарга нар, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, Замын цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, хороодын Хог хаягдал олон нийтийн байцаагчид, Хэсгийн ахлагч нар, ард иргэд оролцоно.
|
№ |
Байгууллага |
Хариуцах ажил |
|
1 |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс |
Сууц өмчлөгчдийн холбоодыг цэвэрлэгээний ажилд оролцуулж, мэдээ тайланг Агаарын бохирдолтой тэмцэх тасагт ирүүлэх |
|
2 |
Цэргийн штаб |
Цэргийн ангиудыг их цэвэрлэгээний ажилд татан оролцуулж, хороодын нутаг дэвсгэрт үүссэн хог хаягдлын цэвэрлэгээ нийтийн эзэмшлийн явган зам дагуу түүвэр хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах |
|
3 |
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг |
Цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, оролцогч байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, цэвэрлэгээний дүн мэдээг нэгтгэж, нийслэл, дүүргийн удирдлагуудад танилцуулах, мэдээг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлэх |
|
4 |
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв |
Цэвэрлэгээ зохион байгуулагдах талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, цэвэрлэгээний ажлын явц үр дүнгийн талаар ТВ, радиогоор олон нийтэд хүргэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах |
|
6 |
Хороод |
Тухайн нутаг дэвсгэрийнхээ иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цэвэрлэгээний талаар мэдээлэл хүргэх, хаяг, хаягын байгууламж, хаалга, цонх, хайс, хашааг угаалгах, хог хаягдлын цэвэрлэгээний ажилд өргөнөөр хамруулах, цэвэрлэж бөөгнүүлсэн, хог хаягдлыг түргэн шуурхай ачуулах, хог хаягдлыг шатаахгүй байх тал дээр онцгой анхаарч Хог хаягдлын олон нийтийн байцаагч нартай хамтран цэвэрлэгээний ажилд тогтмол хяналт тавьж ажиллах, тайлан мэдээг Агаарын бохирдолтой тэмцэх тасагт ирүүлэх |
|
7 |
Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд |
Хариуцсан хороодын нутаг дэвсгэрт их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг шуурхай ачиж тээвэрлэх, их цэвэрлэгээ зохион байгуулах өдрийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх хуваарийг гарган Засаг даргын орлогчоор батлуулж, хороодод хүргэх |
|
8 |
Зам цэвэрлэгээний байгууллагууд |
Хариуцсан нийтийн эзэмшлийн зам талбай, автобусны буудал, тоглоомын талбай, сандал, хөшөө дурсгал, цэцгийн мандал, хайс, хашлага,замын тэмдэг, хогийн савыг угаах, хананаас хана хоорондох хог хагядлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах |
|
9 |
Сууц өмчлөгчдийн холбоод |
Хариуцсан байрнуудын гадна орчин, нийтийн эзэмшлийн талбай, орцны цэвэрлэгээг хийж, тоглоомын талбай, хайс хашлага, замын тэмдэг, хогийн савыг угаах, хог хаягдлыг цэвэрлэх, мэдээ тайланг хорооны Засаг даргын ажлын албанд хүргүүлэх СӨХ хариуцсан мэргэжилтэнд хүргүүлэх. |
|
10 |
Аж ахуйн тасаг |
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын шинэ, хуучин байрны гадна орчны 50 метр хүртэлх талбай, авто зогсоолын хог хаягдлыг цэвэрлэх, цэцгийн мандал, хайс,хашааг угаах ажлыг зохион байгуулах |
|
11 |
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс |
Байгууллагын гадна хашаанаас МТ клонк хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, явган зам, хананаас хана хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна хаяг, хаягын байгууламж, хайс, хашааг угааж, чийгтэй цэвэрлэгээг зохион байгуулах |
|
12 |
Нийгмийн даатгалын хэлтэс |
Миний дэлгүүрийн уулзвараас 62 дугаар сургууль хүртэлх авто зам дагуух хог хаягдал, байгууллагын гадна орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна хаяг, хаягын байгууламж, хайс, хашааг угааж, чийгтэй цэвэрлэгээг зохион байгуулах |
|
13 |
Татварын хэлтэс |
Лабораторийн автобусны буудлаас Депогийн автобусны буудал хүртэлх явган замын түүвэр хог хаягдал, байгууллагын гадна орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна хаяг, хаягын байгууламж, хайс, хашааг угааж, чийгтэй цэвэрлэгээг зохион байгуулах |
|
14 |
Цагдаагийн 1 дүгээр хэлтэс |
Далангийн авто замын 2 талын явган замын хананаас хана хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна хаяг, хаягын байгууламж, хайс, хашааг угааж, чийгтэй цэвэрлэгээг зохион байгуулах |
|
15 |
Дүүргийн Улаан загалмайн хороо |
|
|
16 |
Албан бус-Насан туршийн боловсролын төв |
|
|
17 |
Цагдаагийн 2 дугаар хэлтэс |
Баянхошууны шинэ эцсээс Жанцангийн уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн авто замын дагуу хог хаягдал, байгууллагын гадна орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна хаяг, хаягын байгууламж, хайс, хашааг угааж, чийгтэй цэвэрлэгээг зохион байгуулах |
|
18 |
Цагдаагийн 3 дугаар хэлтэс |
Барилгачдын гудамжны нийтийн эзэмшлийн авто зам дагуу хог хаягдал, байгууллагын гадна орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна хаяг, хаягын байгууламж, хайс, хашааг угааж, чийгтэй цэвэрлэгээг зохион байгуулах |
|
19 |
Улсын бүртгэлийн хэлтэс |
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талаас төв зам хүртэлх нийтийн эзэмшлийн авто зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх |
|
20 |
Дүүргийн Газар зохион байгуулалтын 1, 2 дугаар алба |
8-р хороо, 67 сургуулийн уулзвараас баян хошууны төв зам хүртэлх нийтийн эзэмшлийн авто замын 2 талын явган замын хананаас хана хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, |
|
21 |
Статистикийн хэлтэс |
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын арын нийтийн эзэмшлийн авто зам дагуу хог хаягдлыг цэвэрлэх авто зам дагуу хог хаягдлыг цэвэрлэх |
|
22 |
“Захиалагчийн алба” ОНӨААТҮГ |
42-р хороо, Зүүн салааны автобусны эцсийн буудлаас Богины ам , Ухны амын уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн авто замын 2 талын явган замын хананаас хана хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх |
|
23 |
Худалдан авах ажиллагааны алба |
|
|
24 |
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс |
24 дүгээр хороо, баруун салааны шинэ эцсээс Бумбатын рашаан хүртэлх нийтийн эзэмшлийн авто замын 2 талын явган замын хананаас хана хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх |
|
25 |
Биеийн тамир спортын хороо |
БТСХорооны байрнаас төв зам хүртэлх нийтийн эзэмшлийн авто зам дагуух хог хаягдал, байгууллагын гадна орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна хаяг, хаягын байгууламж, хайс, хашааг угааж, чийгтэй цэвэрлэгээг зохион байгуулах |
|
26 |
Дотоод аудитын алба |
Далангийн замаас 41-р хороо, 124-р сургууль, Баруун салааны зам хүртэлх нийтийн эзэмшлийн авто замын 2 талын явган замын хананаас хана хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх |
|
27 |
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төв |
|
|
28 |
Усан спорт сургалтын төв |
Байгууллагын гадна орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна хаяг, хаягын байгууламж, хайс, хашааг угааж, чийгтэй цэвэрлэгээг зохион байгуулах |
|
29 |
Боловсролын хэлтэс |
Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа боловсролын байгууллагуудыг цэвэрлэгээнд татан оролцуулж, мэдээг нэгтгэн Агаарын бохирдолтой тэмцэх тасагт хүргүүлэх. |
|
30 |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв |
Залуус гудамжны нийтийн эзэмшлийн авто зам дагуу хог хаягдал, байгууллагын гадна орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна хаяг, хаягын байгууламж, хайс, хашааг угааж, чийгтэй цэвэрлэгээг зохион байгуулах |
|
31 |
Дүүргийн Онцгой байдлын хэлтэс |
38-р хороо, “Сод монгол” ШТС-ын уулзвараас Алтан тарианы уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн авто замын 2 талын хананаас хана хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх , байгууллагын гадна хаяг, хаягын байгууламж, хайс, хашааг угааж, чийгтэй цэвэрлэгээг зохион байгуулах |
|
32 |
Дүүргийн Нэгдсэн эмнэлэг |
Байгууллагын гадна орчны 50 метр хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, хаяг, хаягийн байгууламж, хайс хашлагыг угаах, Нэгдсэн эмнэлгийн баруун талын “МТ” ШТС-ын уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн авто замын 2 талын явган замын хананаас хана хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна хаяг, хаягын байгууламж, хайс, хашааг угааж, чийгтэй цэвэрлэгээг зохион байгуулах |
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
