“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах тухай

1

2024-03-22                                                                A/170

 

“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох

сургалтыг зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/247 дугаар захирамжийг тус тус үндэслэн захирамжлах нь:

1.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутны бүртгэлийг цахим үйлчилгээний портал E-Mongolia систем ашиглан зохион байгуулсугай.

2.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг зохион байгуулах ажлын хэсгийг хавсралтаар баталсугай.

3.“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ажлыг Цэргийн төв эмнэлэгтэй хамтран зохион байгуулж, албан хэрэг хөтлөлтийн стандартын шаардлага хангасан маягт хэвлүүлэх, ажиллах байр, тээврийн хэрэгслээр хангахыг Цэргийн штаб (Б.Нямгэрэл)-т үүрэг болгосугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, сургалтын явц, үр дүнг 2024 оны 3 дугаар улиралд багтаан танилцуулахыг Цэргийн штаб (Б.Нямгэрэл)-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.