Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг сэргээн засварлах, арчлалт хамгаалалт хийх тухай

2

 

2024-03-22                                                                A/167

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг сэргээн

засварлах, арчлалт хамгаалалт

хийх тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.14, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.10 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 16/01 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг сэргээн засварлах, тохижуулах, шороон замыг түрж тэгшлэх ажлыг зохион байгуулсугай.

2.Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 1,270,000,000 (Нэг тэрбум хоёр зуун далан сая) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргаж, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг ханган, зохион байгуулалтын арга хэмжээ авч, засвар, тохижилтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийг Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ (Ж.Мөнхзориг)-т, Захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Захиалагчийн алба ОНӨААТҮГ (Д.Алтанхуяг)-т, үр дүнг тогтмол тайлагнан ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Ж.Нямхүү)-т тус тус даалгасугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, тайлан мэдээг Засаг даргад танилцуулахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Н.АЛТАНШАГАЙ

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.