2024-03-21 A/166
Иргэдийн бүлэг ажиллуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 16/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэдийн ая тухтай эрүүл орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, эзэнгүй талбайд үүссэн үүсмэл хогийн цэг, шарилж лууль хөл газрын ургамлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулсугай.
2.“Хог хаягдлын цэвэрлэгээний шуурхай иргэдийн бүлэг”-ийг ажиллуулах ажлын удирдамжийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Иргэдийн бүлгийг ажиллуулахад шаардагдах 359,360,720 (гурван зуун тавин есөн сая гурван зуун жаран мянга долоон зуун хорь) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Ундармаа)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Н.АЛТАНШАГАЙ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын
2024 оны .......... дугаар сарын ......... -ны
өдрийн......... дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт
АЖЛЫН УДИРДАМЖ
1.Зорилго:
Дүүргийн нутаг дэвсгэр хороодын хилийн зааг жалга, нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга, эзэнгүй талбайд үүссэн үүсмэл болон хур хог хаягдал, шарилж лууль хөл газрын ургамлыг цэвэрлэх ард иргэдийн ая тухтай цэвэр орчин нөхцлийг бүрдүүлэхэд удирдамжийн зорилго оршино.
2.Хамрах хүрээ:
Нийтийн эзэмшлийн зам талбай, хороодын хилийн зааг гуу жалга, эзэнгүй талбайд үүссэн үүсмэл болон хур хогийн цэгүүд хамаарна.
3.Үйл ажиллагааны чиглэл:
Дүүргийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, ногоон байгууламж, явган хүний зам, орон сууц хорооллын байр орчмын хүүхдийн тоглоомын талбай, гэр хорооллын гудамж, гуу жалга, эзэнгүй талбайд үүссэн үүсмэл хогийн цэг, хог хаягдал, шарилж лууль, хөл газрын ургамлыг цэвэрлэж, гарсан хог хаягдлыг хурдан шуурхай ачиж тээвэрлэн иргэдийн ая тухтай цэвэр орчин нөхцлийг бүрдүүлнэ.
4.Хариуцах байгууллага
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Хог хаягдлыг тээвэрлэгч байгууллагууд болон Хороодын Засаг даргын ажлын албатай хамтарч ажиллана.
5.Мэдээ тайлан нэгтгэх
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг “Иргэдийн бүлэг”-ийн хийсэн ажлын мэдээ тайланг Хороо тус бүрээс авч нэгтгэн 14 хоног бүрийн Даваа гаригийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулах арга хэмжээг авч ажиллана.
--ооОоо--