Ажлын хэсэг байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 06 дугаар албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг хянаж шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын удирдамжийг 2 дугаар, шаардагдах шатахууны зардлыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Ажлын хэсгийн шатахууны зардалд шаардагдах 645,300 (зургаан зуун дөчин таван мянга гурван зуу) төгрөгийг дүүргийн Тамгын газрын төсвөөс гаргахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-д зөвшөөрсүгэй.
3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Баярсайхан)-т үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
