Байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

2

 

Байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн

бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.8  дахь заалт, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 12 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/357  дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     1.Болзошгүй газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Зөвлөлийн ажиллах журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

    2.Захирамжийн хэрэгжилтийг ханган, удирдлага зохион байгуулалтаар хангаж  ажиллахыг Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн дарга (Д.Хосбаяр)-д  даалгасугай.

       3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2021 оны А/504 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай. 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.