Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд
орж ирсэн малд хяналт тавих ажлыг
зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3.4 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 09 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1024 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд орж ирсэн малын эзэн холбогдогчийг тогтоож, арга хэмжээ авч гаргах ажлыг 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зохион байгуулсугай.
2.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардлагатай зардлын тооцоог 2 дугаар, Явах чиглэл, маршрут, ажлын чиглэлийг 3 дугаар хавсралтаар баталж, шаардагдах 2,946,000 (хоёр сая есөн зуун дөчин зургаан мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Баярсайхан)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
