Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион
байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5.2, 10 дугаар зүйлийн 10.2.10, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 32/03 дугаар тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2024 оны 02 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг 2024 оны 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 17-ны өдрийн 24:00 цагийг дуустал хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, автобусны буудал, тоглоомын талбай, хайс хашаа, хогийн сав, аж ахуйн нэгж байгууллагуудын гадна фасад хаяг, хаягийн байгууламж, үүд довжоог угааж, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулсугай.
2.Бүх нийтийн их цэвэрлэгээнд хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, цэвэрлэгээ зохион байгуулах төлөвлөгөөг 2 дугаар, хамтран оролцох байгууллага, тэдгээрийн хүлээх үүргийг 3 дугаар, шаардагдах шатахууны зардлын тооцоог 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.
3.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, их цэвэрлэгээний ажилд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг өргөнөөр татан оролцуулахыг хороодын Засаг дарга нарт, хог хаягдлын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг зохион байгуулахыг “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” ОНӨААТҮГ (Б.Батжаргал), “Охь мандал” ХХК (Б.Жавзан), “Улаанбаатар шинэчлэл” ХХК (М.Түвдэндорж), “Дэвжих агь” ХХК (Э.Оюунсайхан), “Мандат элстэй” ХХК (Г.Өнөрцэцэг)-д, их цэвэрлэгээний ажилд иргэд олон нийтийг татан оролцуулах, уриалга гарган зар хүргэх ажлыг хариуцан хэрэгжүүлэхийг Агаарын бохирдолтой тэмцэх тасаг (Ц.Чимэдбалдир)-т үүрэг болгосугай.
4.Их цэвэрлэгээ зохион байгуулахад шаардагдах 200,000 (Хоёр зуун мянга) төгрөгийг дүүргийн Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Менежер (Д.Баярсайхан)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ц. БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
