Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх,асран хамгаалагчдын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулах тухай

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг

эх, асран хамгаалагчдын нийгмийн оролцоог

нэмэгдүүлэх өртөөчилсөн арга хэмжээ

зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.5.5, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг мэдээллээр хангах, хандлагад нөлөөлөх зорилготой өртөөчилсөн арга хэмжээг зохион байгуулсугай.

2.Арга хэмжээний удирдамжийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралтаар баталж шаардагдах 12,453,500 (Арван хоёр сая дөрвөн зуун тавин гурван мянга таван зуу) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газрын дарга (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Явган аяллыг зохион байгуулах удирдамж, төлөвлөгөөг боловсруулан батлуулж, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулан, оролцогчдыг арга зүйгээр хангаж ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Т.Баярмаа), Биеийн тамир спортын хороо (Ц.Сосорбарам)-д даалгасугай.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.