Зорилтот төслийг хэрэгжүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны хуралдааны 18 дугаар тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/559 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хүүхдийн кальци, Д амин дэмийн дутагдлыг нөхөх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, дархлааг сайжруулж, өсөлт хөгжлийг дэмжих зорилгоор агаарын бохирдол ихтэй бүсэд байрших ерөнхий боловсролын 143, 151 дүгээр сургуулиудад “Сүү” зорилтот төслийг туршилтаар хэрэгжүүлсүгэй.
2.“Сүү” зорилтот төсөлд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, зарцуулах 67,285,350 (Жаран долоон сая хоёр зуун наян таван мянга гурван зуун тавь) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийн хангаж, туршилтын төслийг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, хүүхэд бүрийн эрүүл мэндийн үзүүлэлтийг улирал бүр хэмжиж нэгдсэн үр дүнг тайлагнаж, худалдан авалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг 143 дугаар сургууль (захирал Ц.Пүрэвцэрэн), 151 дүгээр сургууль (захирал П.Хувьзаяа) -д, Засаг даргын Зөвлөлд танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
