Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай

3

 

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил

 зохион байгуулах тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2, 6.3.7 дахь заалт, 30 дугаар зүйлийн 30.3.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 01/03, 2021 оны А/23, 2022 оны 9/3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажил”-ыг зохион байгуулсугай.

2.Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлыг зохион байгуулах зардлын тооцоог хавсралтаар баталж, зарцуулагдах 10,000,000 (Арван сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, тайлагнаж ажиллахыг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв (Ц.Болормаа)-д, үр дүнг Засаг даргын Зөвлөлийн хуралд тайлагнахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д тус тус үүрэг  болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.