Туршлага судлах аялал зохион байгуулах тухай

2

 

Туршлага судлах аялал зохион

байгуулах тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг шинэ технологи, инновац нэвтрүүлсэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах “Туршлага судлуулах, мэдээлэл солилцох бизнес аялал”-ыг зохион байгуулсугай.

2.Тус аяллыг зохион байгуулах удирдамжийг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 1,000,000 (нэг сая) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж үр дүнг танилцуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Д.Цэдэнсүрэн)-д, удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д үүрэг болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.