Нийтийн эзэмшлийн гудамж талбайд
хайс байршуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.10 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайд хайс байршуулах ажлыг зохион байгуулсугай.
2.Гудамж талбайд хайс байршуулахад шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж 14,898,000 (Арван дөрвөн сая найман зуун ерэн найман мянган) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулахыг Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс (Ж.Нямхүү)-т, хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
