Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай

1

Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 28 дугаар зүйлийн 28.1,  28.6, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14 дэх заалт Нийслэлийн Байгаль орчны газрын 2024 оны 2024/93,2024/95 дугаартай ус ашиглуулах дүгнэлтийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ус ашиглах хүсэлт гаргасан хавсралтад заасан нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагуудад ус ашиглах зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгосугай.

2.Ус ашиглагч аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж, ус ашиглах эрхийн гэрчилгээ олгож, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т үүрэг болгосугай.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д даалгасугай. 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.