Ажлын хэсэг байгуулах тухай

1

 

Ажлын хэсэг байгуулах тухай.

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 25.1.1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Засгийн газрын 2024 оны 86 дугаар тогтоол, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 20/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд суурилуулсан болон аж ахуйн нэгж байгууллагын гадна орчны MNS 6423:2019 стандартад нийцүүлэх, мэдээлэл холбоо сүлжээний үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дэд бүтцийг ашиглан “Теле камерын хяналтын дэд төв”-д холбох ажлыг зохион байгуулсугай.

 

2.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд суурилуулсан аж ахуйн нэгж байгууллагуудын гадна орчны камерыг Теле камерын хяналтын дэд төвд холбох хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

 

3.Дээрх ажлын үр дүнг танилцуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Ж.Нямхүү)-т, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Менежер (Д.Баярсайхан)-д тус тус үүрэг болгосугай.

 

 

 

                                                               

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.