Дүүргийн Онцгой комиссын
бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, 23.4 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2, 32.1.8 дахь заалт, Засгийн газрын 2008 оны “Комиссын бүрэлдэхүүн, журам батлах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1, 3.4, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, үүссэн цагийн байдалтай холбогдуулан хэрэгжүүлж байгаа арга хэмжээг уялдуулан зохицуулах, хяналт тавьж ажиллах “Дүүргийн онцгой комиссын бүрэлдэхүүн”-ийг 1 дүгээр, “Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг 2 дугаар, “Дүүргийн онцгой комиссын ажиллах журам”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Дүүргийн хэмжээнд аюулт үзэгдэл, гамшиг осол тохиолдсон үед бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд, Онцгой комиссын гишүүдийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх бэлтгэл бэлэн байдалд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр), дүүргийн Онцгой байдлын хэлтэс (Д.Мөнхсайхан)-т тус тус үүрэг болгосугай.
3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2024 оны “Дүүргийн онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” А/454 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
