Арга хэмжээ зохион байгуулах тухай

1

 

Арга хэмжээ зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.9, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг,  Хүүхэд хамгааллын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4, 39 дүгээр зүйлийн 39.2.2 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн өдөр өнжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдэд арга зүй, зөвлөмж өгөх, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг зохион байгуулсугай.

2.Үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын удирдамжийг 2 дугаар, шаардлагатай төсвийн задаргааг 3 дугаар хавсралтаар баталж, зарцуулагдах 450,000 (Дөрвөн зуун тавин мянган) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Тандалт, судалгааны ажлыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Хосбаяр)-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ц.БАТТӨР






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.