Ажил зохион байгуулах тухай

1

 

Ажил зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.4, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.4, 10.1.5, Төсвийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 43 дугаар зарлиг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/37 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дэлхийн ДОХ-той тэмцэх өдрийг угтан өсвөр үе, залуучууд, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд чиглэсэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд зохион байгуулсугай.

2.Арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, эрдэм шинжилгээний ажлын илтгэлийн уралдааны удирдамжийг 3 дугаар, шаардлагатай төсвийн задаргааг 4 дүгээр хавсралтаар баталж, зарцуулагдах  16,540,000 (Арван зургаан сая таван зуун дөчин мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг дүүргийн Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийг хэрэгжилтийг хангаж, арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулж, Засаг даргын зөвлөлийн хуралд тайлагнаж ажиллахыг Ажлын хэсэг (Д.Хосбаяр)-т үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                 Ц.БАТТӨР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.