Хорио цээрийн дэглэм тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолоор батлагдсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Үржүүлгийн зориулалтаар Европын холбооны Ирланд улсаас импортоор оруулж ирсэн “Монголын цэвэр цусны англи адуу үржүүлэгчдийн холбоо” ГҮТББ-ийн 10 (арван) тооны цэвэр цусны адууг дүүргийн 32 дугаар хороо 369 дүгээр гарам Худгийн 2-33 тоот хаягт байрлах Морьтон адууны төв ХХК-ийн зүчээнд 10 толгой адууг 15 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэмд байлгасугай.
2.Мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бэлтгэл ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-т, адуу байрлах хашаа саравчинд мал эмнэлгийн халдваргүйтгэл хийх, үржүүлгийн адууг лабораторийн шинжилгээнд хамруулж ажиллахыг Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Буянхөхий” ХХК (А.Амарбаян)-д, хорио цээрийн дэглэмийн бэлтгэл ажлын дагуу ирсэн адууг хашиж тусгаарлах, хорио цээрийн бүсэд байрлах адууны арчилгаа, тэжээлийг сайтар бэлтгэн ажиллахыг иргэн А.Наранбаатар-д үүрэг болгосугай.
3.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Д.Хосбаяр)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
