Улсын үзлэг зохион байгуулах тухай

1

 

Улсын үзлэг зохион байгуулах тухай

  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14.2.3, 41.2.2 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 25 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 32.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг  хангуулах улсын үзлэгийг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй /өмчийн хэлбэр харгалзахгүй/ аж ахуй нэгж, байгууллагуудад 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд  зохион байгуулсугай.

2.Улсын үзлэгийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг 3 дугаар хавсралтаар баталж 2,964,000 (Хоёр сая есөн зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг тооцон ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Ц.БАТТӨР

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.