“Их нүүдэл” тэмцээн зохион байгуулах тухай

6

 

“Их нүүдэл” тэмцээн зохион байгуулах  тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Биеийн тамир, спортын  тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.2, 8.1.3 дахь заалт, Нийслэл,  Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны 2020 оны 03/01 дүгээр тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Их нүүдэл” тэмцээнийг дүүргийн хэмжээнд зохион байгуулсугай.

2.Уралдааныг зохион байгуулахад шаардагдах зардлын тооцоог хавсралтаар  баталж, шаардагдах 5,024,900 (Таван сая хорин дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг дүүргийн Тамгын газрын төсвөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар) зөвшөөрсүгэй.

3.Захирамжийн хэрэгжилтийг хангаж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч-д үүрэг  болгосугай.

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Ц.БАТТӨР

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.