Айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг зохион байгуулах тухай

1

 

Айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр

хангах ажлыг зохион байгуулах тухай

 

 

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.10 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18/09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, амьдрах орчныг сайжруулах зорилгоор дүүргийн 24 дүгээр хорооны Зээлийн 23 дугаар гудамжны                 6 айл өрхийг цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг зохион байгуулсугай. 

 

 2.Цахилгаан эрчим хүчинд холбох ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж 9,478,300 (Есөн сая дөрвөн зуун далан найман мянга гурван зуу) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

  3.Дээрх ажлын үр дүнг танилцуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Ж.Нямхүү)-т, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Менежер (Ж.Мөнхзориг)-т тус тус үүрэг болгосугай.                                 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Б.ХУЯГБААТАР

 

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.