Гэрэлтүүлгийн шон шилжүүлэн суурилуулах тухай

1

 

 

Гэрэлтүүлгийн шон шилжүүлэн

суурилуулах тухай

 

 

   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.10 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 18/09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

   1.Авто замын трасст орж буусан нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийг тухайн хорооны гэрэлтүүлэггүй гудамж зам талбайд шилжүүлэн суурилуулах ажлыг зохион байгуулсугай.

 

 2.Гэрэлтүүлгийг шилжүүлэн суурилуулах ажилд шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж 19,720,000 (Арван есөн сая долоон зуун хорин мянга) төгрөгийг Хот тохижуулах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

 

   3.Дээрх ажлын үр дүнг танилцуулахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс (Ж.Нямхүү)-т, Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Менежер (Ж.Мөнхзориг)-т тус тус үүрэг болгосугай.                                 

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Б.ХУЯГБААТАР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.