Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, талаар авах зарим арга хэмжээний тухай

4

 

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх,

талаар авах зарим арга хэмжээний тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Боловсролын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Дүүргийн хэмжээнд цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, шинээр байгуулагдаж байгаа цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих хүрээнд хангамжийн материал бэлтгэхэд зориулж орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлсүгэй.

2.Дэмжлэгт шаардагдах зардлыг хавсралтаар баталж 485,500,000(дөрвөн зуун наян таван сая таван зуун мянга) төгрөгийг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас гарган, тухайн байгууллагын улсын төсвийн санхүүжилтийн дансанд шилжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, захиран зарцуулахыг тухайн цэцэрлэгийн Эрхлэгч нарт зөвшөөрсүгэй.

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д даалгасугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Б.ХУЯГБААТАР

 

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.