Хөрөнгө бүртгэж, ашиглалт хариуцуулах
тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 4, 7 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2023 оны А/34 дүгээр тушаал, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны ЭБ-3/07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн нутаг дэвсгэрт Улс, Нийслэл, Дүүргийн төсвийн хөрөнгө, Нийслэл, Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон хандив, зээл, тусламж, төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжсэн төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалтаар бий болсон нийтийн зориулалттай хөрөнгийг “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ-ын дансанд бүртгэсүгэй.
2.Захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс (Б.Ариунзаяа)-т, нийтийн эзэмшлийн зориулалттай эд хөрөнгийн нэгдсэн бүртгэл, мэдээллийг үүсгэж, цаашдын ашиглалт, арчилгаа тордлогоо, засвар үйлчилгээг хариуцан дүүргийн Засаг даргын Тамгын газрыг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангаж ажиллахыг Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ(П.Пүрэвсүрэн)-т тус тус үүрэг болгосугай.
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн менежер (Ж.Мөнхзориг)-т даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
