Хурга ишгийг мялзан өвчнөөс урьдчилан
сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг
зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.6 дах хэсэг, Засгийн газрын 2018 оны 225 дугаар тогтоол, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2024 оны А/315 дугаар тушаал, Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын А/85 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1099 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Дүүргийн мал бүхий хороодын нутаг дэвсгэрт байгаа хурга, ишгийг мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулах ажлын товыг тогтоож вакцинжуулалтын ажлыг 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ны өдрийн хооронд зохион байгуулан мэдээ, тайланг тогтоосон хугацаанд мэдээлж, хяналт тавин үр дүнг тооцож ажиллахыг Мал эмнэлгийн тасаг (М.Бүжинлхам)-т, дархлаажуулалтын товыг малчин, мал бүхий иргэдэд зарлан мэдээлэхийг 21, 32, 33, 34 дүгээр хорооны Засаг дарга нарт, дархлаажуулалтын арга хэмжээг холбогдох заавар, журам, стандартын дагуу хугацаанд нь хэрэгжүүлэхийг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд (Буянхөхий ХХК, Бамбуу ХХК, РЭЗ ХХК)-д үүрэг болгосугай.
2.Мал, амьтныг барьж бэхлэн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, нөхцөлийг бүрдүүлэн малын эмчийн аюулгүй байдлыг ханган, товлосон хугацаанд малыг бэлэн байлгаж бүрэн хамруулахыг малчин, мал бүхий өрх, аж ахуй нэгж, байгууллагад үүрэг болгосугай.
3.Шаардагдах зардлын тооцоог хавсралтаар баталж, 2,117,540 (Хоёр сая нэг зуун арван долоон мянга таван зуун дөч) төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн Малын тоо толгойн албан татварын орлогоос гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.
4.Энэхүү захирамжийн хэрэгжилтийг хангуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг дүүргийн Засаг даргын орлогч (Б.Баттулга)-д даалгасугай.
ЗАСАГ ДАРГА Б.ХУЯГБААТАР
ТАВАН ХОРООНД АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Дүүргийн төрийн байгууллагын дэргэдэх ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан өртөөчилсөн арга хэмжээ зохион байгуулагдлаа
