Бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулах тухай

1

 

Бүх нийтээр мод тарих өдрийг зохион

байгуулах тухай

  

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1 дэх заалт, Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2  дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны А/17 дугаар тогтоол, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны  2023 оны  “Сонгинохайрхан дүүргийн 2024 оны төсөв батлах тухай” 16/01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын бүх нийтээр тарих ажлыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

2.Намрын мод тарих ажлын төлөвлөгөөг 1 дүгээр, шаардагдах зардлын тооцоог 2 дугаар хавсралтаар баталж, 31,459,500 (Гучин нэгэн сая дөрвөн зуун тавин есөн мянга таван зуу) төгрөгийг дүүргийн Хот тохижуулахын зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар (Д.Төмөрбаатар)-т зөвшөөрсүгэй.

3.Айл өрх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг намрын мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй хамруулах ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж оролцуулахыг хорооны Засаг дарга нарт, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллахыг хэлтэс, тасгийн дарга нарт, мод тарих арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулахыг Дэд бүтцийн хөгжлийн алба ОНӨААТҮГ (П.Пүрэвсүрэн)-т үүрэг болгосугай.

4.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргийн Менежер (Ж.Мөнхзориг)  үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                                 Б.ХУЯГБААТАР

 






Зургийн цомог





©2024. УЛААНБААТАР ХОТ. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР.